Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түүхэн замнал

      МУ-ын Хууль зүйн сайдын 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 237 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын хэлтэст харъяалагдаж байсан тогтоол гүйцэтгэгч нарыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт шилжүүлснээр Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх тасаг болон зохион байгуулагдаж тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч,  шийдвэр гүйцэтгэгч, нягтлан, жолооч, бичиг хэргийн ажилтантайгаар 9 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тус байгууллага анх үүссэн байгуулагдсан түүхтэй.

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/105 тоот тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны  09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1099 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон өргөжин зохион байгуулагдаж удирдлага, санхүү аж ахуй, цагдан хорих байр, шийдвэр гүйцэтгэх тасаг, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.