Цэргийн цол, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа

 Монгол улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл, үр бүтээл гарган ажилласан тус газрын ахлах нягтлан бодогч, ахмад В.Даваажаргал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны хошууч цолоор шагнагдлаа. Шагналыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Мөнхзул гардуулж баяр хүргэж, шударга ёсыг хангах, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллахыг нийт албан хаагчдад хүслээ. 


Add comment

reload, if the code cannot be seen