"ЦЭРГИЙН ДҮРЭМТ ХУВЦСЫГ ДҮРМИЙН ДАГУУ ЗӨРЧИЛГҮЙ, ЦЭВЭР ҮЗЭМЖТЭЙ ӨМСӨЖ ХЭВШҮҮЛЬЕ" 21 ХОНОГИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу зөрчилгүй, цэвэр үзэмжтэй өмсөж хэвшүүлье” 21 хоногийн аян зохион байгууллаа. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн батлах тухай" 180 дугаар зарлиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2022 оны 10 сарын 05-ны өдрийн 05/2107 тушаалуудыг үндэслэн “Цэргийн дүрэмт хувцсыг дүрмийн дагуу зөрчилгүй, цэвэр үзэмжтэй өмсөж хэвшүүлье” аяныг  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зохион байгуулж ажиллалаа.

   Уг аяны хэмжээнд түргэн цугларалтыг нийт 2 удаа, утасны бэлэн байдлыг 2 удаа жагсаалын болон хувцасны үзлэг нийт 21 удаа хийж зөрчил заагдсан алба хаагчдыг зөрчил арилгах үүрэг чиглэл өгч уг аяны хэмжээнд  2022 оны 11 дүгээр сарын 25-нд алба хаагчдаас  , цэргийн дүрэм, жагсаалын  дүрмээр тестийн шалгалт авч дүнг нэгтгэсэн. 

   Алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг олгох, дадлага сургуулилтыг чанаржуулах, цэрэгжилч жагсаалч байдлыг сайжруулах, цэргийн дүрэмт хувцсыг хэмжээ дүрмийн дагуу, өмсүүлж хэвшүүлхэд  Сахилга, ёс зүйн салбар хороо нь гишүүд хяналт тавьж ажиллалаа. Аяны хүрээнд идэвх санаачилгатай, ажлын хамт  олондоо үлгэр  дуурайлалтай зөрчилгүй оролцсон бага эмч, хошууч Л.Алтангэрэл, шийдвэр гүйцэтгэгч  Л.Батцэцэг бусдыгаа манлайлан оролцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen