Монгол Улсын Зэвсэгт хүчний 102 жилийн ой, "Монгол цэргийн өдөр", Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүдийн авьяас билиг, оюун ухаан, авхаалж самбааг сорьж тэдний ажил үйлсийг байгууллага хамт олон, иргэдэд сурталчлах, алдаршуулах хүрээнд "Мөрдэстэй бүсгүйчүүд" цэнгээнт тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас зохион байгууллаа. Уг тэмцээнд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Сүлдэн заяа" баг амжилттай оролцож дэд байранд шалгарлаа.